«Ууган Төмөрт» ХХК
2001 оноос хойш төмөр хийцийн үйлдвэрлэл.
2001 оноос хойш төмөр хийцийн үйлдвэрлэлийг «Хөгжилд туслах харгуй» хоршоог үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа эхэлсэн. 2018 оноос «Ууган төмөрт» ХХК болон өргөжиж, 2020 онд «Зуслангийн хашаа» охин компани байгуулан ажиллаж, 2023 онд «Ууган хүнс» ХХК компаниа байгуулан кимчиний үйлдвэрлэл эрхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай компани одоо нийт 18 ажилтантай, 4 салбараар үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа ба өдөрт 600 метр, жилдээ 250,000–500,000 гаруй метр хашаа гагнах хүчин чадалтай.
Өнгөрсөн хугацаанд бид жил тутамд аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, иргэдийн 500 гаруй хашааг хийж гүйцэтгэсэн байна.
Эрхэм зорилго
Манай компаний гол зорилго бол хэрэглэгчдэд чанартай, өнгө үзэмж сайтай ажил үйлчилгээг үзүүлэх бөгөөд хэрэглэгчдэд 100%-ийн сэтгэл ханамж өгч үйл ажиллагаагаа явуулдаг.
25 жилийн зам
«Хөгжилд туслах харгуй» хоршоо
Төмөр хийцийн үйлдвэрлэлийг хоршоо хэлбэрээр эхлүүлсэн.
«Ууган Төмөрт» ХХК
Үйл ажиллагаа өргөжиж, хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон.
«Зуслангийн хашаа» охин компани
Зуслангийн хашааны чиглэлээр тусгайлан ажиллах охин компани байгуулсан.
«Ууган Хүнс» ХХК
Кимчиний үйлдвэрлэл эрхлэх компани байгуулан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.
Танай талбайд ямар хашаа тохирох вэ?
Үнэгүй хэмжилт хийж, тохирох хувилбарыг санал болгоно.